Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийг хэрэгжүүлэх эрхийн батламжаа гардан авлаа.

        БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг 2018 оны 12 дугаар сард зарласан юм. Эхний сонгон шалгаруулалт тухайн их, дээд сургууль дээр явагдаж төрийн болон хувийн 29 их, дээд сургуулийн нийт 243 төслөөс 147 төсөл  шалгарсан байна. Хоёр дахь сонгон шалгаруулалтаар буюу БСШУСЯ-ны “Ажлын хэсэг”-ээс  13 их, дээд сургуулийн 38 төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс МУБИС-ийн оюутнуудын 7 төсөл шалгарсны нэг нь Архангайн Багшийн сургуулийн “Амьдрах чадвар- Орлоготой оюутан” төсөл юм. 2019 оны 3 сарын 1-нд оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт “Амьдрах чадвар-Орлоготой оюутан” төслийг хэрэгжүүлэх эрхийн батламжийг гардан авлаа.

Төслийг хэрэгжүүлэх баг:

  • Оюутан: С.Гарамсүрэн (багийн ахлагч), М.Зоя, Б.Харлыга, Б.Бүрлен, Ж.Мөнхжаргал, А.Хорлоо, Ц.Тогтохсүрэн
  • Багш: доктор Ц.Оюунчимэг, А.Батхишиг, Б.Гэсэрмаа, Д.Нарантуяа, Д.Чимэгбаатар, Д.Мөнхтуяа, П.Алтанзул

Төслийг хэрэгжүүлэх эрхийн батламжаа гардан авсан оюутан, багш нарт амжилт хүсье.