Дадлагын тайлан хамгаалав

        Бага боловсролын 4 дүгээр ангийн оюутнууд Багшлах дадлагыг 2018 оны 11 cарын 5-ны өдрөөс 2018 оны 12 сарын 14–ныг дуустал 6 долоо хоногт  хийж гүйцэтгэн  тайлангаа амжилттай хамгаалав.

      Бага боловсролын багш мэргэжлийн оюутнууд  хичээл заах, сургалтын үйлийг төлөвлөх, багшлах, хүүхэд судлах, МХТ-ийг хэрэглэх, арга зүйгээ сайжруулах, багшлах ёс зүйгээ төлөвшүүлэх зэрэг мэдлэг,чадвар, хандлагыг эзэмшиж, 1-р ангийн сурагчидтай ажиллах арга зүйд суралцсанаараа  онцлог боллоо.

      Дадлагын хугацаанд оюутнуудын дунд “Багшлах ур чадвар”-ын уралдаан зохион байгууллаа. Энэ уралдаан нь  багш бэлтгэх сургуулийн оюутан-багшийн багшлах эв дүй,  заах арга барил, ур чадварыг дээшлүүлэх, оюутны хөгжлийг дэмжих, сурталчлах чиглэгдсэн болно. Дадлага ажлын тайлан хамгаалах үеэр ур чадварын уралдаанд манлайлан оролцсон оюутнуудын шагналыг гардуулан өглөө. Ур чадварын уралдаанд “Тэргүүн байр”-ыг бага боловсролын 4а ангийн оюутан Б.Банзрагч, дэд байрыг 4б ангийн оюутан М.Тодцэцэг, гутгаар байрыг 4а ангийн оюутан Ө.Буяннэмэх нар эзэлж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулсан байна.  Мөн уралдаанд амжилттай оролцсон оюутнуудад батламж гардуулсан болно.

                                                                                               Бага боловсролын тэнхим