МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимээс жил бүр уламжлал болон явагддаг Багш, сургуулийн өмнөх боловсролын ангийн оюутнуудын дунд мэргэжлийн ур чадварын уралдаан 4-р сарын 10-ын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уралдааныг :
- Багш сургуулийн сургуулийн өмнөх мэргэжлийн онцлогийг харуулсан мэндчилгээ
- “Үлгэрийн баатрууд амилсан нь” сэдвийн дор монгол ардын үлгэрээр ширээний театр, хүүхэлдэйн театр, дүрээр жүжиглэх гэм мэт
- Үлгэр, шүлгийг урнаар унших эсвэл дуу дуулах
- Багш, СӨБ-ийн мэргэжлийн онцлогийн талаар асуулт хариулт
- Мэргэжлийн онцлогийг харуулсан ханын сонин хийж, танилцуулах гэсэн чиглэлээр явууллаа. Тус тэмцээнийг 4а анги тэргүүлж, удаах байранд 3б анги , гуравдугаар байранд 3а анги, тусгай байранд 2а анги тус тус шалгарлаа. Ур чадварын уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа амжилт хүсье.