“ОНЛАЙН СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА “ сэдэвт ОУЭШХ-ийн удирдамж

ОНЛАЙН СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА “ 
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
ХУРЛЫН ЗОРИЛГО 
Онлайн сургалтын өнөөгийн байдал, сайжруулах арга замын талаар харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт судалгааны ажлыг дэмжих, судлаачдын илтгэлийг эмхэтгэн хэвлэж түгээн дэлгэрүүлэх
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ 
• МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль
ХУГАЦАА: 
• Эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 20-нд цахим хэлбэрээр (VooVMeeting) зохион байгуулна.
ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
• Илтгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд : ar-bs@msue.edu.mn хаягаар хүлээн авна. 
• Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэх тул шаардлагын дагуу бичиж, удирдамжид заасан хугацаанд ирүүлнэ. Илтгэл нь шаардлага хангасан эсэхийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны дотор оролцогчдод мэдэгдэнэ.
ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА 
• Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна.
• Илтгэлийн эхийг MS Word програм дээр 4-8 нүүрт багтаан Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1-1.5 line), хуудасны 4 талд 1 инч (2,54 см) зай авч бичнэ.
• Сэдвийг эхний мөрөнд хуудас голлуулан бичих бөгөөд хоёр дахь мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байна. Тэнхим, салбар сургууль (байгууллага)-ийн нэр, утасны дугаар, мэйл хаягийг бичнэ. Илтгэлийн хуудсыг дугаарлахгүй.
• Илтгэлийн эхэнд хураангуйг догол мөрөөс эхлэн 6-10 мөрөнд багтааж англиар бичих ба 6-8 түлхүүр үгийг монгол хэлээр бичнэ.
• Илтгэлийн эшлэл ба ном зүйг APA стандартын дагуу бичнэ. (APA форматын талаарх мэдээллийг http:// www.apastyle.org болон http://msue.edu.mn.en МУБИС-ийн англи вэб хуудасны ACADEMICS/RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна уу.)
• Илтгэлийн эмхэтгэл хурлын өмнө хэвлэгдэнэ. Дээрх шаардлагад нийцээгүй болон хугацаандаа ирүүлээгүй илтгэлийг хэвлэхгүй.      
ХУРЛЫН ЗАРДАЛ 
• Шаардлага хангасан илтгэлийг ЭШХ-ын эмхэтгэлд хэвлэх бөгөөд 50000₮-ийг тус сургуулийн 5135510183 дансанд 2021 оны 4 дүгээр сарын 10-ны дотор тушаасан байна.
 
            Холбоо барих утас : 70333123, 99335151, 99339581
 
МУБИС-ИЙН АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БАГШИЙН СУРГУУЛЬ