МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн тэргүүний оюутнууд тэтгэлэгтэй дадлагыг амжилттай хийж байна.

     Монгол улсын засгийн газрын 71-р тогтоолоор “Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн  сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амжиргааны зардал олгоно” гэж заасны дагуу МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн оюутнууд тэтгэлэгтэй дадлагад хамрагдахаар болж Багш, бага боловсролын 14 , Багш, Монгол хэл- уран зохиолын  2,  Багш, Сургуулийн өмнөх боловсролын 4 , нийт 3-р курсийн 20 тэргүүний оюутан Архангай аймгийн Батцэнгэл, Тариат сумын ЕБС-д 4 долоо хоногийн дадлага хийж байна.  Дадлагыг МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн байгалийн ухааны тэнхимийн заах аргын багш Б.Чимгээ, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн  заах аргын багш С.Нэргүйцэцэг нар удирдан ажиллаж байна.

     2019 оны 03 сарын 15 –д тус сургуулиас С.Баянмөнх ахлагчтай зөвлөн туслах багийнхан Тариат, Д.Анхбаяр ахлагчтай багийнхан Батцэнгэл суманд очиж дадлагын үйл явцтай танилцаад ирлээ. Дадлагын явц болон оюутнуудын идэвх чармайлт,  заах арга барил  маш сайн  байгааг сургуулийн нийт багш, удирдлагууд болон дадлага удирдсан багш нар онцлон хэлжээ.