Хөрвөх хөтөлбөр болон үндсэн хөтөлбөрт элсэгчдийн анхааралд
I. БАГШ БОЛОВСРОЛЫН ХӨРВӨХ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ
1.1 Багш бус мэргэжлээс багшид хөрвөх
Элсэгчдэд тавих шаардлага:
- Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх /физикчээс физикийн багшид, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/
- Мэргэжлийн хичээлийн дүйцүүлсэн кредит нь мэргэжлийн хичээлийн нийт кредитийн 50%-иас дээш байх
- Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
1.2 Мэргэжлийн өөр чиглэлээр багшаас багшид хөрвөх
Элсэгчдэд тавих шаардлага:
- Багш боловсролын бакалаврын зэрэгтэй
- Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
II. БАГШ БОЛОВСРОЛЫН ҮНДСЭН ХӨТӨЛБӨРТ ШУУД ЭЛСЭХ
Элсэгчдэд тавих шаардлага:
- Бакалаврын зэрэгтэй
- Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
Тодорхой чиглэл/мэргэжлээр хөрвөх хүсэлт гаргасан хүмүүсийн өргөдлийг улирал тус бүр эхлэхээс 10 хоногийн (15-25/VIII; 15-25/XII) өмнө жилд 2 удаа тухайн бүрэлдэхүүний сургуулийн Хөтөлбөрийн алба хүлээж авч бүртгэнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Бакалаврын диплом /эх хувь болон баталгаажуулсан хуулбар/
- Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
- Цээж зураг /3 хувь/
- Ажлын газрын тодорхойлолт
- Өргөдөл