Тус тэнхим нь 2009 онд Архангайн Багшийн коллежийн Боловсрол судлалын тэнхим нэртэйгээр сурган, сэтгэл судлалын 7 багш, нийгмийн ажилтны 4 багш нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан түүхтэй. Одоогоор сурган, сэтгэл судлал, сургуулийн өмнөх боловсролын 6 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгууллаж байна.
Манай тэнхим нь нийгмийн ажилтны 270 орчим мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж гаргасан бөгөөд 2013 оноос өргөжин сургуулийн өмнөх боловсролын багшийн анги нээн, одоогоор багш, сургуулийн өмнөх боловсролын ангийн 150 гаруй оюутантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба багш, монгол хэл-уран зохиолын боловсрол, багш, бага ангийн боловсрол, багш, сургуулийн өмнөх боловсролын ангиудад багш боловсролын суурь хичээлүүдийг багш, сургуулийн өмнөх боловсролын ангийн мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг зааж байна.
Эрхэм зорилго:
- Хүний хөгжлийг зөв удирдан хөтлөх, халамж үйлчилгээ үзүүлэх, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Сургалтын төрөл
1. Бакалаврын сургалт:
- Багш, сургуулийн өмнөх боловсрол
2. Мэргэжил дээшлүүлэх сургалт
- Бакалаврын эчнээ
- Магистрын эчнээ
- Хөрвөх сургалт
- Захиалгат сургалт
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл
Монгол хүүхдийн хөгжил төлөвшил
Галбадрах Дэлгэрмаа, K.ES01
Зэрэг цол: Магистр
Албан тушаал: Тэнхимийн эрхлэгч
Судалгааны чиглэл: Бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог
Онцлох бүтээл: Дэлгэрмаа.Г., Ариунзаяа. Б., Мөнх-Эрдэнэ. Б., (2017). Бага насны хүүхдийг судлах арга зүй, Цэцэрлэг хот
Заадаг хичээл:
Код | Хичээлийн нэр | Цагийн задаргаа | Кредит |
S.TI201 | Багш мэргэжлийн удиртгал | 0:2:0:0(2) | 1 |
E.EP201 | Хүний хөгжлийн сэтгэл судлал | 1:2:0:0(3) | 2 |
E.EP202 | Боловсролын сэтгэл судлал 1 | 1:2:0:0(3) | 2 |
E.EP203 | Боловсролын сэтгэл судлал 2 | 1:2:0:0(3) | 2 |
T.MP411 | Сургуулийн өмнөх боловсролын менежмент | 1:2:0:0(3) | 2 |
T.NC427 | Хүүхдийн хоол тэжээл, асаргаа | 0:2:0:0(2) | 1 |
T.CB421 | Хүүхдийн зан үйлийн шинжилгээ | 1:2:0:0(3) | 2 |
E-mail: g_delgermaa@msue.edu.mn
Өрөө:311
Баасангийн Гэсэрмаа K.ES03
Зэрэг цол: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Боловсрол судлал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах боломж
Онцлох бүтээл: Гэсэрмаа. Б (2014) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй Цэцэрлэг хот
Заадаг хичээл
Код | Хичээлийн нэр | Цагийн задаргаа | Кредит |
T.MD303 | Хүүхдийн математик төсөөллийн хөгжил | 1:2:0:0 (3) | 2.0 |
T.MM423 | Математик төсөөллийг хөгжүүлэх арга зүй | 1:2:0:0 (3) | 2.0 |
T.CP202 | Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй | 2:2:0:0 (5) | 3.0 |
T.IE404 | Тусгай хэрэгцээт боловсрол | 1:2:0:0 (3) | 2.0 |
T.CP406 | СӨББ-ын сургалтын хөтөлбөр | 1:2:0:0 (3) | 2.0 |
E.ES207 | Хүүхэд хамгаалал | 0:2:0:0 (2) | 1.0 |
E-mail: gesermaa@msue.edu.mn
Өрөө:311
Бямбасүрэнгийн Ариунзаяа, K.ES06
Зэрэг цолй: Магистр
Албан тушаал: Багш
Судалгааны чиглэл: Сэтгэл судлал-ШУ, бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжил
Онцлох бүтээл: Дэлгэрмаа,Г., Ариунзаяа,Б., Мөнх-эрдэнэ,Б., (2017). Бага насны хүүхдийг судлах арга зүй Цэцэрлэг хот
Заадаг хичээл
Код | Хичээлийн нэр | Цагийн задаргаа | Кредит |
E.EP202 | Боловсролын сэтгэл судлал I | 1:2:0:0 (2) | 2.0 |
E.EP203 | Боловсролын сэтгэл судлал II | 1:2:0:0 (3) | 2.0 |
T.CP201 | Хүүхдийн сэтгэл судлал | 2:2:0:0 (5) | 3.0 |
T.CB421 | Хүүхдийн зан үйлийн шинжилгээ | 1:2:0:0 (3) | 2.0 |
T.AE407 | Хүүхдийн хөгжлийн ажиглалт үнэлгээ | 1:2:0:0(3) | 2.0 |
T.PI410 | Эцэг эхийн оролцоог дэмжих арга зүй | 1:2:0:0 (3) | 2.0 |
E-mail: ariunzaya.b@msue.edu.mn
Өрөө:301
Гантулгын Нэргүйбаатар , K.ES10
Зэрэг цол: Магистр, Ахлах багш
Судалгааны чиглэл: Сургуулийн бага насны хүүхдийн хөгжил, Боловсролын сэтгэл судлал
Заадаг хичээл:
Код | Хичээлийн нэр | Цагийн задаргаа | Кредит |
E.ES201 | Суралцахуй ба багшлахуйн үндэс | 2:2:0:0/5/ | 3 |
E.ES203 | Сургалтын онол аргазүй | 1:2:0:0/3/ | 2 |
E.ES202 | Боловсролын үндэс | 0:2:0:0/2/ | 1 |
E.EP202/203 | Боловсролын сэтгэл судлал-1,2 | 1:2:0:0/3/ | 2 |
E.EP201 | Хүний хөгжлийн сэтгэл судлал | 1:2:0:0/3/ | 2 |
E-mail: nerguibaatar@msue.edu.mn
Өрөө:302
Базарсад Мөнх-Эрдэнэ, К.ES08
Зэрэг цол:Магистр
Албан тушаал : Багш
Судалгааны чиглэл: Сэтгэл судлалын ШУ, Хүүхдийн хөгжил, Танин мэдэхүйн үйлийн чиглэл
Онцлох бүтээл: Дэлгэрмаа.Г, Ариунзаяа.Б, Гэсэрмаа.Б., Мөнх-Эрдэнэ.Б., нар Хүүхдийг судлах арга зүй 1,2 /2014/, /2017/
Заадаг хичээл
Код | Хичээлийн нэр | Цагийн задаргаа | Кредит |
E.EP202 | Боловсролын сэтгэл судлал | 1:2:0(3) | 3 |
E.ES202 | Боловсролын үндэс | 0;2;0(2) | 2 |
Т.ТP270 | Хичээлээс гадуурх үйл ажиллагаа | 0;2:0(2) | 2 |
E.ES204 | Хөтөлбөр судлал | 0:2:0(2) | 2 |
Т.CB 421 | ХЗҮҮШ | 1:2:0(2) | 2 |
E-mail: munkh-erdene.b@msue.edu.mn
Өрөө:301
Тэрбиш Норовсүрэн, К.ES07
Зэрэг цол:Магистр
Албан тушаал : Багш
Судалгааны чиглэл; Сэтгэл судлал, СХЗ-н ШУ Хүүхдийн хөгжил, Танин мэдэхүйн үйлийн чиглэл
Онцлох бүтээл:
Заадаг хичээл
Код | Хичээлийн нэр | Цагийн задаргаа | Кредит |
E.ES203 | СОАЗ | 1:2:0(3) | 3 |
E.ES202 | Боловсролын үндэс | 0;2;0(2) | 2 |
Т.LM442 | ХХЯХАЗ | 1;2;0(3) | 3 |
E.ES204 | ТТМ | 0;2;0(2) | 2 |
E-mail: norovsuren@msue.edu.mn
Өрөө:302
Оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх дэмжих үүднээс тэнхимийн дэргэдэх Итгэл, SWOT, Номын андууд, сэтгэлийн анир, гэрэлт ирээдүй клубууд, судлаач оюутан, сурах арга барилал, 100 буудалт даам, оюутан-багшийг өөрийгөө илэрхийлэх ур чадварт сургахуй, дохионы хэлний, теннисний зэрэг дугуйланг хичээллүүлж байна. Мөн уламжлал болгон “Тэргүүний заах аргач” оюутныг шалгуулах ур чадварын уралдаан, “Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ?” нийгмийн ажлын оюутнуудын АСТ, багш нарын баярыг тохиолдуулан I курсын оюутнуудын дунд “ Миний мэргэжил сайхан ” эссэ бичлэгийн уралдаан, II-IV курсийн оюутнуудын дунд “Би сайн багш болно” сэдэвт сэтгэл судлалын А.Х.А тэмцээн, тусгай хэрэгцээт боловсрол хичээлийн хүрээнд 3-р курсийн оюутнуудын дунд АСТ тэмцээнийг зохион байгуулж ажилладаг.
Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Цэцэрлэгийн туслах багшийн”, “Дотуур байрны багшийн” кредиттэй сургалтуудыг зохион байгуулж байна.