Манай сургууль 2015 оноос МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль болсноор сургалт-аргазүйн төдийгүй эрдэм судлал, судалгаа шинжилгээний гээд олон талаар илүү хурдацтай хөгжих боломж бүрдсэн.
МУБИС-ийн сургалтын чанарыг дээшлүүлэх бодлого үйл ажиллагааны хүрээнд сургалтын хөтөлбөрийг үнэт зүйлд суурилсан, үр дүнд суурилсан, суралцахуйд суурилсан гэсэн үндсэн гурван чиглэлийн дагуу шинэчлэн боловсруулсан бөгөөд Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, багш боловсролын талаар баримтлах бодлого, гарааны мэргэжилтний загвар зэргийг иш үндэс болгон баримтлав.
Энэ хугацаанд багш боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, хөтөлбөрийн үнэлгээний журам гаргах, сургалтын төлөвлөгөөг кредит систем, чөлөөт сонголтын зарчимд нийцүүлэн шинэчлэх зорилтыг олон улсын чиг хандлага, өөрийн орны боловсролын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулав. Ингэхдээ суралцах хугацаа, судлах хичээлээ суралцагч өөрөө төлөвлөн сонгох боломжийг бүрдүүлж, хичээл бүрийн хөтөлбөр, стандарт, агуулга, аргазүй, технологийг шинэчлэх, гарын авлага, хэрэглэгдэхүүн нөөцөөр хангах, дадлагын чанарыг сайжруулах зэрэг олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2021 оны байдлаар байдлаар манай сургууль 4 тэнхим, 2 доктор, 32 магистр (дэд профессор 1, ахлах багш 14, багш 19) багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Манай сургууль бакалавр (Багш,Бага ангийн боловсрол, Багш, СӨБ, Багш, МХУЗ, Нийгмийн ажилтан, Багш, Сэтгэл судлаач, Түүх нийгмийн ухаан)-ын сургалтаас гадна магистр, хөрвөх эчнээ (Багш, бага ангийн боловсрол, Багш, сургуулийн өмнөх боловсрол) ангийн сургалтуудыг зохион байгуулж, баруун, төв, зүүн бүсийн аймгуудыг багш болон нийгмийн ажилтан мэргэжлийн боловсон хүчнээр ханган ажилласаар байна.