Сургуулийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 онд Боловсрол судлалын тэнхим нэртэйгээр байгуулагдсан. 2009 оноос “Бага боловсролын тэнхим”, 2010 оноос “Ерөнхий эрдмийн тэнхим”, 2014 оноос “Бага боловсролын тэнхим”, 2023 оноос "Бага боловсролын арга зүйн тэнхим" болж өргөжсөн. Тэнхимийн эрхлэгчээр ахлах багш, АБТА А.Батхишиг ажиллаж байна. Тэнхим дотроо нийгмийн ухаан , зураг-технологи, дуу хөгжим, биеийн тамир, спортын зэрэг мэргэжлийн хамтлагуудад хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус тэнхим 8 багштай .Үндсэн багш 8. Багш нараас АБТА-4, Биеийн тамир, спортын тэргүүн-2 ажилладаг. Тус тэнхимд бага боловсролын багшийн ангийн оюутнууд харьяалагддаг. 2023-2024 оны хичээлийн жилд бага ангийн багш мэргэжлийн 157 оюутан суралцаж байна. Нийт оюутны 94,3 % эмэгтэй оюутан байдаг. Баруун болоод төвийн бүсийн 15 аймгаас оюутан суралцдаг.
Үйл ажиллагааны чиглэл:
Тус тэнхим ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь, бага боловсролын мэргэжлийн дидактик, мэргэжлийн сонгон хичээлүүдийг заадаг дадлага туршлагатай багш нартай. Мөн оюутан суралцагчдын дунд зохиогдох соёл, хүмүүжил, спорт, урлагийн бүхий л арга хэмжээг удирдан зохион байгуулдаг. Оюутан сурагчдын намрын спартакиад, ”Урлагийн авьяастан анги”, “Алтан намар” , “Оюутны театр” урлагийн тоглолт, “Алтан нутаг” урлаг, спортын арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг
Оюутнуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин дэлгэрүүлэх зорилгоор 8 дугуйлан, сонгон хичээллүүлдэг. Тэдгээрт 150 гаруй оюутан хамрагдан авьяас чадвараа хөгжүүлж байна.
“Авьяас-ур чадвар- арга зүй”-гээр гаргаж буй амжилт, оюутны авьяасыг дэмжин дэлгэрүүлэх нь манай бага боловсролын тэнхимийн хамт олны үнэт зүйл болдог.