Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Хүмүүнлэгийн ухааны тэнхим нь  Ярианы болон бичгийн соёлтой, эх хэлний боловсролоо нийгмийн харилцааны янз бүрийн орчинд бүтээлчээр хэрэглэж чаддаг, үгийн урлагийн гоо сайханы өндөр мэдрэмжтэй, уран сайхны соёлын өв уламжлалаа дээдэлж, эх хэлээрээ бахархах, түүнийг хамгаалан хөгжүүлэх чадвартай багш бэлтгэхэд  зорилгоо тавин ажиллаж байна. Тус тэнхим нь 1991 онд Монгол хэл Уран зохиолын тэнхим нэртэйгээр  үүсэн  байгуулагдсан бөгөөд байгуулагдсан  цагаасаа эхлэн төвийн болон баруун, зүүн бүсийн аймгуудад Монгол хэл уран зохиол-ын багш бэлтгэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна. Өдгөө 14 удаагийн төгсөлтөөр 580 гаруй багш бэлтгэж, анхны тэнхимийн эрхлэгчээр Ц.Ринчинхорлоо ажиллаж байсан ба түүнээс хойш П.Болд, Ц.Нацагдорж, Ц.Оюунчимэг, Б.Мөнхтуяа зэрэг багш нар ажиллаж байна. Одоо тус тэнхим нь Хүмүүнлэгийн ухааны тэнхим нэртэйгээр өргөжин хөгжиж  2 доктор, 7 доктурант нийт 9 багштайгаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Хүмүүнлэгийн ухааны тэнхим нь хичээл сургалтын ажлын хажуугаар оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяс чадварыг нээн илрүүлэх зорилгоор Уран зохиолын эгшиглэн нэгдэл, монгол бичгийн уран бичлэг, илтгэх урлаг зэрэг дугуйланг хичээллүүлж, хамрагдсан оюутнууд хичээлийн төгсгөлд өөрсдийн сурч мэдсэн зүйлээрээ үзэсгэлэн, бүтээлийн тайлан гаргадаг.