МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн хөтөлбөрийн алба нь /ХА/ 2014 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Сургалт, судалгааны албанаас үндсэн чиг үүргийн хувьд дараах байдлаар онцлог юм. Үүнд:
МУБИС-ийн сургалтын удирдлага, мэдээллийн систем нь Хөтөлбөрийн нэгдсэн алба, бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн алба, Оюутны хөгжлийн албаны албан хэрэгцээнд lms.surgalt.mn, багш нарын үйл ажиллагаанд teacherweb.surgalt.mn,buteel.surgalt.mn,оюутанд зориулсан student.surgalt.mn бакалавр, магистрантур, сургалтад элсэгчдэд зориулсан burtgel.surgalt.mn зайн сургалт, цахим тест онлайн хичээлд зориулсан elearning.surgalt.mn веб хуудастай. Хөтөлбөрийн алба нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцох, тогтоох, үнэлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, оюутны хичээл сонголт болон түүнтэй холбоотой мэдээ, баримтыг бүрдүүлэх, хичээл сонгохтой холбогдон үүссэн асуудлыг шийдэж, хичээлийн хуваарийu хийх, оюутны суралцахуйн үйл ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх зэрэг сургуулийн дотоод журамд заасан үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна.