БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО
Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Боловсролын чиглэлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комисс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуралдлаа.
Хуралдаанаар МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн Багш, монгол хэл уран зохиолын боловсрол, Багш, бага боловсрол, Багш, сургуулийн өмнөх боловсролын бакалаврын сургалтын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн багийн дүгнэлтийг хэлэлцэж, 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдлээ.