МУБИС-аас 2025-2026 оны хичээлийн жилийг “Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, чанарын жил” болгон зорилт дэвшүүлж, 30 багц ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буй.
Эдгээр ажлаас #БАГШ_БЭЛТГЭХ хөтөлбөрийн шинэчлэл нь ирээдүйн багш нарыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бэлтгэхэд онцгой ач холбогдолтой томоохон алхам болж, суурь шинэчлэлийг бүрэн хийлээ.
Өнөөдөр Боловсрол судлалын сургуулийн эрдмийн хамт олон багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийг танилцуулан хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, ЕБС-уудын удирдлагууд, Иргэний нийгмийн төрийн бус байгууллагын төлөөлөл, багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн удирдлага, эрдэмтэн, экспертүүд оролцон санал солилцов.