ОХУ-ын Улан-Удэ хотын Буриадын Багшийн коллежийн түүхт 100 жилийн ойд боллоо.

ОХУ-ын Улан-Удэ хотын Буриадын Багшийн коллежийн түүхт 100 жилийн ойд сургууль, хамт олноо төлөөлөн МУБИС-ийн баг бүрэлдэхүүний хамт амжилттай оролцоод ирлээ.Манай сургууль нь Буриадын Багшийн коллежтой 2003 оноос хойш өдгөөг хүртэл оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хурал, олон улсын оюутан, багш нарын конкурс уралдаан тэмцээн гээд олон үйл ажиллагаан дээр хамтран ажилласаар ирсэн билээ.Тус коллежийн захирал Светлана Нимбуева: "Манай 2 сургуулийн хамтын ажиллагаа маш сайхнаар үргэлжилж байна.Цаашид бид олон ажил дээр хамтран ажиллах болно.Танай Архангай аймагт хэд хэдэн удаа очсон гоё сайхан байгалтай, сайхан хамт олон байсан шүү.Захирал Г.Баярболд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье."гэснийг та бүхэнд дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна..Большое спасибо нашему коллективу.

Related news