Боловсрол судлалын тэнхимийн сэтгэл судлалын I-IV курсийн оюутнууд “Сэтгэл зүйн” өдөрлөг 2024.10.18-нд амжилттай зохион байгууллаа.

Боловсрол судлалын тэнхимийн сэтгэл судлалын I-IV курсийн оюутнууд “Сэтгэл зүйн” өдөрлөг 2024.10.18-нд амжилттай зохион байгууллаа. “PSYCH SLAM” клубээс зохион байгуулж буй тус өдөрлөг оюутан өөрийгөө таних, сэтгэл зүйгээ тодорхойлох оношилгоо, зөвлөгөө мэдээллийг өгөх, сэтгэл судлаачийн мэргэжлийн үнэ цэнийг таниулах, сурталчлахад чиглэсэн. Өдөрлөгийн хүрээнд:

o Сэтгэл зүйн сонирхолтой оношилгоо, зөвлөгөө

o “Байгаль карт” бүлгийн тренинг

o Ганцаарчилсан зөвлөгөө

o “АХА” танин мэдэхүйн тэмцээн

o Номын булан

o Бидний түүх гэрэл зургийн булан

o Хөгжөөн тоглоом зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа явуулж багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ЕБС-ийн сурагчид идэвхтэй оролцлоо. “PSYCH SLAM” клубийнхэндээ талархал илэрхийлье.

 

Related news