Тус уралдаанд тэнхим бүрээс шалгарсан 8 оюутан - багш оролцсоноос багш, бага боловсролын 3-р дамжааны оюутан Э. Нарангоо, Ү.Бямбажаргал нарын ( удирдсан багш Л.Цэрэннадмид) "Байршил, хөдөлгөөнийг тогтоох нь" хичээл 1- р байр; багш, бага боловсролын 4-р дамжааны оюутан П.Рэгзэдмаагийн ( удирдсан багш Б.Саранцацралт) "Тойрог, дугуй таниулах нь" хичээл 2- р байр; багш, МХУЗ- ын 4- р дамжааны оюутан О. Мөнхжаргалын ( удирдсан багш Б. Мөнхтуяа, Б. Наранчимэг) " Мэргэн Жа гүний түүхэн домгийн агуулга, дүрд задлал хийх нь" хичээл 3-р байр; багш, ТНУ-ны 3- р дамжааны оюутан Б.Базар, Н.Наранжаргал нарын (удирдсан багш Б. Бадамсүрэн) "Монголчууд тусгаар, тогтнолоо алдсан нь" , багш, бага боловсролын 3- р дамжааны оюутан Г.Наранцэцгийн ( удирдсан багш Б. Саранцацралт) " Эргүүлэлт"хичээлүүд тусгай байр эзэллээ. Оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье. Багш бэлтгэх сургуулийн багш нарын хийх ёстой ажлуудын нэг бол оюутнуудыг заах арга зүйд сургах, энэ үүргээ хариуцлагатай бөгөөд нэр төртэй биелүүлж оюутнуудаа бэлтгэн оролцуулсан нийт багш нартаа гүн талархал илэрхийлье. Шүүгчээр ажиллаж, оюутан бүрийн заасан хичээлд зөвлөгөө өгсөн ХУ-ы тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Оюунчимэг, БС-ын тэнхимийн эрхлэгч Т.Норовсүрэн нартаа баярлалаа.