БАГШ НАР ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын хурал аймгийн Хөгжимт Драмын театрт боллоо. Энэ үеэр Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр Биеийн тамирын багш Д.Азжаргал, Нийгмийн ажлын багш Т.Чанцалдулам, сэтгэл судлалын багш Б.Ариунзаяа, Сэтгэл судлалын багш Б.Мөнх-Эрдэнэ, Технологийн багш А.Ичинхорлоо, "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр эмч М.Гэрэлтуяа, БШУ-ны яамны "Жуух бичиг"-ээр номын санч М.Оюунжаргал нар тус тус шагнагдлаа.

Шагнал хүртсэн багш, ажилчдадаа халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Бусад мэдээ