2023 оны 12 сарын 12-ны өдөр. МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Сэтгэл судлалын 3-р курсийн оюутнууд Орхон аймгийн ЕБС-иудад дадлагын зөвлөх багш болон сургуулийн сэтгэл зүйчийн удирдлагад дор “Сургуулийн сэтгэл зүйн алба”-ны дадлагыг хийж гүйцэтгэж тайлангаа амжилттай хамгааллаа. Энэхүү дадлага нь сэтгэл зүйч мэргэжлийн суурь хичээлээр олж авсан мэдлэгээ өргөжүүлэх, ЕБС-ийн үйл ажиллагаатай холбон боловсролын орчны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх практик чадваруудыг эзэмших боломж олгосон ач холбогдолтой дадлага болж чадлаа.
Сэтгэл зүйн судалгаа, оношилгоо, зөвлөгөө, тренинг, хөгжүүлэх хөтөлбөр, сургалт, олон нийттэй ажиллах чиглэлээр янз бүрийн насны суралцагчдын сэтгэл зүйн онцлог ялгаатай байдлыг ойлгож харилцах, ажиллах олон талын шинэлэг арга, аргачлал, сэтгэл зүйн дасгал тоглоом, сэтгэц заслын энгийн арга техникийг амьдрал, практикт хэрхэн ашиглах талаар ойлголттой болж дадлага туршлагаа бусдадаа хуваалцсан, гарсан ахиц дэвшил, бэрхшээл, дутагдлаа олж харж эргэцүүлэл хийх боломж олгосон тайлан хамгаалалт боллоо.
Энэ удаагийн дадлага нь МУБИС-ийн Архангайн аймаг дахь Багшийн сургуулийн Сэтгэл судлалын ангид 2020 онд элссэн анхны оюутнууд мэргэжлийн дадлагаа Орхон аймагт хийсэн нь онцлог болж байна.