Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулдаг "Мэргэжлийн ур чадвар"-ын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

   

  МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимээс Багш, Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр суралцаж буй I-IV курсийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мэргэжлийн ур чадвар"-ын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Багш, СӨБ-ын мэргэжлийн онцлог, үйл ажиллагааны талаарх ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх, сонирхолтой уран сайхнаар илэрхийлэх, мэргэжилтэнд байх ур чадвар, хандлага, итгэл үнэмшил төлөвшүүлэх, бие биеэсээ суралцах боломж олгоход чиглэгддэг тус уралдаанд:

1-р байр "Flowers" баг /СӨБ, 3-р курс/

2-р байр "Inside Out" баг /СӨБ, 4-р курс/

3-р байр Тэмүүлэл /СӨБ 1-р курс/

Тусгай байр "Болор" баг /СӨБ 2-р курс/ тус тус шалгарлаа. Энэхүү уралдаанд анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги удирдсан багш нартаа талархал илэрхийлж, нийт оюутнууддаа сурлагын амжилт хүсье. 2024.04.15

Бусад мэдээ