“Эгшиглэн” нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм” цомын төлөөх яруу найргийн тэмцээн

МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны дэргэдэх “Эгшиглэн” нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм” цомын төлөөх яруу найргийн тэмцээн, “Залуу нас” уран уншлагын тэмцээн 2024.04.30-ны өдөр болж өнгөрлөө. Уг тэмцээнийг Хүмүүнлэгийн ухааны тэнхим, Эгшиглэн нэгдэл, Оюутны зөвлөл, Д.Мөнхтуяа багштай МХУЗ-ын 4а ангийн оюутнууд хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 14 оюутан үгийн мэргэн, үзгийн хурц, ухааны саруулыг уралдуулан өрсөлдөж дараах оюутнууд байр эзэллээ.

“Эрдэм” цомын төлөөх яруу найргийн тэмцээнд

1-р байрыг МХУЗ-ын 2а ангийн оюутан Д.Санчир-Очир (Цомын эзэн)

2-р байрыг Багш, бага боловсролын ангийн 3а ангийн оюутан Л.Янжинлхам

3-р байрыг ТНУ-ны 2а ангийн оюутан О.Лхагвадорж

“Залуу нас” уран уншлагын тэмцээнд

1-р байрыг МХУЗ 4а ангийн оюутан Г.Халиунаа (Цомын эзэн)

2-р байрыг МХУЗ-ын 3а ангийн оюутан Л.Уртнасан

3-р байрыг МХУЗ-ын 1а ангийн оюутан А.Айнур нар эзэллээ.

Тэмцээнийг цомоор ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан Д.Мөнхтуяа багштайМХУЗ-ын 4а ангийн хамт олон болон оюутны зөвлөлийн гишүүн оюутнууддаа, шүүгчээр ажилласан Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчимэг, багш Э.Ганболд нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

“Эгшиглэн” нэгдэл

2024.05.01

Бусад мэдээ